Группын товч танилцуулга

1987 онд байгуулагдсан Хөнан Лимин хүнд даацын машин механизм, шинжлэх ухаан техникийн ХК нь тусгайлан том, жижиг бутлуур, элсний төхөөрөмж, тээрэм, нунтаглах төхөөрөмж үйлдвэрлэх, судлах, борлуулах системийг цогц болгосон хувьцаат компани юм.Толгой компани нь уламжлалт болон орчин үеийг хослуулсан Жөн Жөү –ийн улсын дэвшилтэт техник технологи, үйлдвэрлэлийн нээлттэй бүсэд байрладаг, талбай нь 80000м2. Шан Жиеэ-д байрладаг машин механизм, тоног төхөөрөмжийн үйлдвэрийн парк нь 70000м2 талбайг эзэлдэг.25-н жилийн турш компани нь орчин үеийн аж ахуйн нэгжийн шинжлэх ухааны үндэслэлтэй менежментийн хэлбэрийг баримтлаж шилдэгийг үйлдвэрлэх, урагш тэмүүлэх, шинийг бүтээх , хурдацтайгаар хөгжих гэсэн зарчмаар дотоодын машин механизм үйлдвэрлэгчдийн манлайлагч болж чадсан юм.

20 гаруй жилийн хичээл зүтгэлээр найдвартай байдлыг дээдлэсэн чанар сайтай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоод гадаадад “Лимин” брэндийг нэр алдартай болгож шинэ бараа бүтээгдэхүүнийг гаргах, эдийн засгийн үр ашгийг бий болгох , байгаль орчинг хамгаалах гэсэн зарчмаар тасралтгүй хөгжих “Лимин”-ийн замыг бий болгож манай улсын машин механизм үйлдвэрлэлийн салбарын хөгжилд томоохон хувь нэмрийг оруулсан юм.

Аж ахуйн нэгжийн хөгжлийн замнал

2002

Хамгийн анх нэртэй дээд сургуулиудыг танилцуулж шилдэг оюутан бэлтгэх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн.Жөнжөү Их сургуулийн Инженерийн сургууль, Хөнан шинжлэх ухаан технологийн дээд сургуулиудтай урт удаан хугацааны хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж дээд сургуулийн машин механизм үйлдвэрлэл мэргэжилээр оюутан дадлагажуулах түшиц газрыг бий болгосон.

2006

Групп компанийн таван том төвийг байгуулж группчилсэн удирдлагатай үсрэнгүй хөгжлийг бий болгосон.Патенттай өндөр даралтад шат хэлбэрийн нунтаглагч, Сан Хуан дунд зэргийн хурдтай нарийн ширхэгт нунтаглагчийг амжилттай судлан үйлдвэрлэсэн зах зээлд гаргахын зэрэгцээ VSI хэлбэрийн шинэ гидровалик элсний төхөөрөмжийг танилцуулсан.“Элс хайрганы салбарын тэргүүлэх аж ахуйн нэгж” гэсэн цолыг хүртсэн.

2008

Лимин хүнд даацын машин механизм, шинжлэх ухаан техникийн удирдлагын хороог байгуулсан.Өөрийн судлаж үйлдвэрлэсэн хос зориулалттай өндөр даралтад шат хэлбэрийн нунтаглагч нь патентийн гэрчилгээг авсан.Өөрийн судлаж үйлдвэрлэсэн анхны хөдөлгөөнт бутлуурын завод , JCE цуврал Европ загварын хацарт бутлуурыг амжилттай үйлдвэрлэж туршилтанд оруулсан.Түүний зэрэгцээ Европ загварын шат хэлбэрийн нунтаглагч болон том оврын босоо хэлбэрийн нунтаглагчийг тус тус танилцуулсан.

2011

2011. Шинэ төв түшиц газрын эхний ээлжийн ажлыг дуусгаж хэлтэсүүдийг амжилттай шилжүүлэн оруулсан. Шинэ төв түшиц газар нь энэ жилийн эцсээр бүхий л бүтээн байгуулалтын ажлаа дуусгахаар төлөвлөөд байна. Мөн компани нь дотоодын уул уурхайн машин механизмийн салбарын программ хангамж, үйлдвэрлэл, борлуулалт болон судалгааны хүчин чадал сайтай тэргүүлэх аж ахуйн нэгж болсон юм.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНИКИЙН НЭЭЛТ

Хөнан Лимин хүнд даацын машин механизм, шинжлэх ухаан техникийн ХК нь бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг шинжлэх ухааны судалгааны гол стратеги болгож “шинжлэх ухааны судалгаа, техникийн дэвшил, техникийн шинэчлэл” болон “үйлдвэрлэл, сургалт, судалгаа”-гэсэн хослолыг гол шугамаа болгож чадварлаг шинжлэх ухааны судалгааны багыг түшиглэн шинийг бүтээж, салбарын тэргүүлэгч болохоор аж ахуйн нэгжийн шинжлэх ухаан, техникийн шинэчлэлийн хүчин чадлыг тасралтгүй нэмэгдүүлж байна.


Онлайн зөвлөгөө

зурвас үлдээгээрэй

Онлайн зөвлөгөө

зурвас үлдээгээрэй

Онлайн зөвлөгөө

зурвас үлдээгээрэй

Онлайн зөвлөгөө

зурвас үлдээгээрэй